A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 104

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын иргэний үнэмлэхийн загварыг 1 дүгээр хавсралтын ёсоор, Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Монгол Улсын иргэний үнэмлэх хэвлэх, иргэдийг үнэмлэхжүүлэх, иргэний бүртгэл, мэдээллийн сүлжээ, сан байгуулах ажлыг 1997-1999 онд багтаан зохион байгуулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

З.Сангийн сайд П.Цагаанд дор дурдсан арга хэмжээ авахыг үүрэг болгосугай:

а/Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийг Хилийн цэргийг удирдах газар болон түүний харьяа байнгын ажиллагаатай боомт, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Улсын аюулгүй байдлыг хангах газар, Цагдаагийн ерөнхий газартай холбосон мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх;

б/Монгол Улсын иргэний үнэмлэх хэвлүүлэхэд шаардагдах зардлыг эргэж төлөгдөх нөхцөлөөр Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд олгох.

4.Тодорхой бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийг аж ахуйн тооцоон дээр ажиллуулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад зөвшөөрсүгэй.

5.Аймгийн Засаг дарга нарт даалгах нь:

а/аймгийн хэмжээнд иргэний гэр бүлийн бүртгэлийн ажлыг хариуцдаг ажилтныг Цагдаагийн газар (хэлтэс)-аас аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн ажиллуулсугай;

б/10000-аас дээш хүн амтай суманд иргэний гэр бүлийн бүртгэлийн ажлыг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанд, бусад суманд сумын Засаг даргын Тамгын газрын даргад тус тус хариуцуулсугай.

6.Иргэний бүртгэлийн тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт энэ оны Ш улиралд багтаан оруулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

7."Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх заавар батлах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 204 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд "Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв"; мөн тогтоолоор баталсан "БНМАУ-ын иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх заавар"-ын 5, 8, 34, 50, 86, 90, 91, 96, 99, 100 дугаар зүйлийн "аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хүн ам зүйн хэлтэс" гэснийг "аймгийн Засаг даргын Тамгын газар"; 8, 39, 50, 100 дугаар зүйлийн "хүн ам зүйн хэлтэст" гэснийг "аймгийн Засаг даргын Тамгын газарт"; 8, 100 дугаар зүйлийн "Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд"; 9 дүгээр зүйлийн "Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв"; 38, 44 дүгээр зүйлийн "АДХ-ын гүйцэтгэх захиргааны хүн ам зүйн хэлтсээр" гэснийг "Засаг даргын Тамгын газраар"; 88 дугаар зүйлийн "Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн", "Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргын"; 96 дугаар зүйлийн "Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас" гэснийг "Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс" гэж тус тус өөрчилсүгэй.

8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний бүртгэл, мэдээллийн ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 304 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээс бусад зүйл, заалт, "Монгол Улсын иргэний паспортын тодорхойлолтыг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА