A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИНДЕКС ЗАРЛАХ ТУХАЙ


1992 оны 01 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 8



БНМАУ-ын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.1991 оны жижиглэн худалдаалах үнэ, үйлчилгээний тарифын өсөлтийн ерөнхий индексийг 1,527 /үүнээс дөрөвдүгээр улирлынхыг 1,132/-гоор зарлахаар тогтоосугай.


2.1991 оны жилийн эцсийн үнийн өсөлтийн ерөнхий индексийг харгалзан хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг өөрчлөн хотод 297 төгрөг, хөдөөд 166 төгрөгөөр тогтоож 1992 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлсүгэй.


БНМАУ-ын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН


БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.ЦОГТСАЙХАН