A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

ИЛ ТОД БАЙДЛЫГ ИЛТГЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт"-ийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Засгийн газрын агентлагийн дарга болон Засаг дарга нартай байгуулах үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуур болгон дүгнэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 352

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.19-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай" Засгийн газрын 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 143 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.УЧРАЛ