- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГҮҮДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2001 оны З дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 55
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГҮҮДЭД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан "Иргэний хамгаалалтын бэлэн байдлын зэрэг, тэдгээрт шилжих журам"-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
/ 1-р хэсгийг Засгийн Газрын 2001 оны 77-р тогтоолоор хүчингүй болсон/
Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийг бүхэлд нь голомтын бүсэд тооцсугай.
/ 2-5-р хэсгийг Засгийн Газрын 2001 оны 77-р тогтоолоор хүчингүй болсон/
6. Дээр дурдсан арга хэмжээг эхний ээлжинд хэрэгжүүлэхэд шаардагдах 200,0 /хоёр зуун/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж Улсын байнгын онцгой комиссын мэдэлд шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A