Хэвлэх DOC Татаж авах
ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИХ СУРГУУЛИУДЫГ ХОТХОНООР ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ


2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 149



“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хавсралт ёсоор баталсугай. (Хавсралтад 2011-12-21-ний 367-р тогтоолоор өөрчлөлт орсон)


2. “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан үе шаттайгаар зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд тус тус даалгасугай.


3. “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл”-ийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


4. Хотхоныг барьж байгуулахдаа нийслэл болон орон нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг зөв хослуулан ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё .Отгонбаярт даалгасугай.


                      Монгол Улсын Ерөнхий сайд                                            С.БАТБОЛД 


                      Боловсрол, соёл, шинжлэх


                                ухааны сайд                                                                Ё.ОТГОНБАЯР