Хэвлэх DOC Татаж авах
КОНТОРЫН БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КОНТОРЫН БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ


1998 оны 10 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 197



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийслэлийн захирагчийн ажлын албаны конторын барилгыг Үндэсний татварын ерөнхий газарт балансаас баланст шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгасугай..


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Барилга шилжүүлэх, худалдах тухай” Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаар тогтоолоор баталсан “Дуудлагаар худалдах барилгын жагсаалт”-ын


3 Захирагчийн ажлын алба Конторын барилга 1238.0


гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай..


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР