A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КАЗИНОГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНТОЙ ТОХИОЛДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 2 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Монгол Улсад казино байгуулахыг хориглох тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Казиногийн асуудал эрхлэх зөвлөлийг татан буулгасугай.

2.Казиногийн асуудал эрхлэх зөвлөлийн эд хөрөнгийн тооллого болон төсвийн зарцуулалтын тайланг гаргуулан хянаж, үлдэгдлийг холбогдох газарт шилжүүлэхийг Хууль зүйн сайд Л.Цогт үүрэг болгосугай.

3. Казиногийн асуудал эрхлэх зөвлөлөөс Монмакао ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Л.Цог, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай. 4. "Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгий газрын 1998 олны 6 дугаар сарын 3-ны өдрийн 86 дугаар тогтоол, "Онцгой эрхийн зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 113 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Хууль зүйн сайд Л.ЦОГ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ