A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 195

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинэ мянган, шинэ зууныг угтах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

Гишүүд: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.ЭНХБОЛД;

-Батлан хамгаалахын дэд сайд Ц.ТОГОО;

-Санхүү, эдийн засгийн дэд сайд Л.ЭНХТАЙВАН;

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.ЧИНЗОРИГ;

-Дэд бүтцийн дэд сайд У.УЛАМБАЯР;

-Гадаад хэргийн дэд сайд С.БАТБОЛД;

-Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.ГАНБОЛД;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга Ч.АМАРБОЛД;

-Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Б.ДАШ-ЁНДОН

/зөвшилцсөнөөр/;

-Ерөнхийлөгчийн Мэдээлэл харилцааны албаны дарга С.ОДХҮҮ

/зөвшилцсөнөөр/.

Нарийн бичгийн -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн бодлого, зохицуулалтын газрын дарга Л.ЭРДЭНЭЧИМЭГ

2. Шинэ мянган, шинэ зууныг угтах ажлыг аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагуудыг татан оролцуулж өргөн олныг хамруулан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг тус комисс болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД