Хэвлэх DOC Татаж авах
КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ


1998 оны 5 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 79



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Орхон аймгаас Завхан аймгийн чиглэлд рейсийн нислэг үйлдэж яваад осолдсон Монголын иргэний агаарын тээврийн 1017 дугаартай Ю-12 маркийн нисэх онгоцны ослын улмаас учирсан хохирлыг арилгах ажлыг удирдан зохион байгуулах Засгийн газрын комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:


Комиссын даргаар -Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд бөгөөд Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ
Гишүүд: -Дэд бүтцийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.ДАМИРАН
  -Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.ЗАНГАД;
  -Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.БАСАНДОРЖ;;
  -Улсын иргэний хамгаалалтын газрын дарга бөгөөд Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга П.СҮНДЭВ;
  -Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.ЭНХНАСАН;
  -Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.МӨРӨН;
  -Иргэний агаарын тээврийг удирдах газрын дарга Г.ГАНБААТАР;
  -Ерөнхий сайдын зөвлөх Я.САНЖМЯТАВ;
  -Хөвсгөл аймгийн Засаг дарга Я.БАТСУУРЬ;
  -“МИАТ” компанийн ерөнхий захирал Х.АЛЕКСАНДР;
Нарийн бичгийн дарга -Засгийн газрын референт Н.БАЯРАА
2.Комиссын дарга Н.АЛтанхуягт даалгах нь:


а/ 1017 дугаартай ю-12 маркийн нисэх онгоц осолдсон газрын хамгаалалтад авах, ослын хохирлыг богино хугацаанд арилгах, өртөгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсүгэй;


б/ Ю-12 маркийн нисэх онгоц осолдсон шалтгаан, дүгнэлтийг тогтоолгож, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамтаар Засгийн газарт энэ оны эхний хагаст багтаан оруулах арга хэмжээ авсугай..


3.Ю-12 маркийн нисэх онгоцны ослын хохирлыг арилгахад оролцож байгаа Засгийн газрын комиссын гишүүд,, мэргэжлийн хүмүүсийг орон байр, хоол хүнсээр хангах, ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх арга хэмжээ авч, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байхыг Орхон, Завхан, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


4.Ю-12 маркийн нисэх онгоцны ослын техникийн акт тогтоох, мөрдөн байцаах, эмнэлгийн магадлан шинжилгээ хийх, хамгаалалтад авах зэрэг шаардлагатай ажлын хэсгүүдийг 1998 оны 5 дугаар сарын 27-нд багтаан томилуулж, ослын газарт очуулах, ажилд нь оруулах арга хэмжээ авахыг Засгийн газрын комиссын дарга Н.Алтанхуяг, холбогдох сайд, дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд бөгөөд Дэд бүзтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ