- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 68
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Ардын хувьсгалын 80 жилийн ойд бэлтгэх, ойн баярыг тэмдэглэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Улсын баяр-наадмын төв комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
2. Баяр-наадмын салбар комиссыг байгуулж, ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэх ажлын төлөвлөгөө болон тэдгээрт шаардагдах зардлын төсвийг гарган энэ оны 4 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Улсын баяр-наадмын төв комиссын дарга М.Энхболд нарт үүрэг болгосугай.
3. Аймаг, сум болон зарим салбарын ойн баяр, наадмыг Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр-наадамтай хамтруулан тэмдэглэх арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, Улсын баяр-наадмын төв комиссын дарга М.Энхболд нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A