A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах улсын ко
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 126

Улаанбаатар хот

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах улсын комиссын ажиллах чиг үүрэг/

Улсын Их Хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах улсын комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын, Улсын комиссын ажиллах чиг үүргийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /1дүгээр хавсралтыг Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/

2."Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж, монгол бичгийн сургалтыг эрчимжүүлэхэд шаардагдах зардлыг 2000 оны төсвийн төсөлд тусгахыг Улсын комиссын дарга, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Очирсүхэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.ОЧИРСҮХ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.БАТТӨР