Хэвлэх DOC Татаж авах
КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Улсын онцгой комиссын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН,ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Улсын онцгой комиссын)


2008 оны 1дүгээр сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 11



Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


/1-р зүйлийг Засгийн газрын 2009 оны 82-р тогтоолоор хүчингүй болгосон/


2. “Улсын онцгой комиссын ажиллах журам”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


(Энэ тогтоолын 2-р хавсалтад 2010 оны 284-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Комиссын бүрэлдэхүүн, журам батлах тухай” Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                С.БАЯР


Монгол Улсын Шадар сайд                                                                    М.ЭНХБОЛД