Хэвлэх DOC Татаж авах
КАССЫН МАШИН АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КАССЫН МАШИН АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 14 



Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах,боловсон үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Кассын машин ашиглах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


3. Нутаг дэвсгэр дээрээ бэлэн мөнгөөр худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2001 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн кассын машин ашиглах журамд шилжүүлэх, тэдгээрийг хамруулах хүрээ, ээлж дарааллыг тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


4. Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгах нь:


а/хэрэглэж байгаа кассын машин нь түүнд тавигдах шаардлага болон хэрэглэгчдийн эрх ашигт нийцэж байгаа байдалд хяналт тавьж байсугай;


б/кассын машин хэрэглэж байгаа газруудаас худалдаж авсан бараа нь шаардлага хангаагүй тохиолдолд кассын тасалбарыг үндэслэн түүнийг буцаан өгөх журмыг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран тогтоож мөрдүүлсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


Хянасан:


Монгол Улсын Засгийн газрын


Хэрэг эрхлэх газрын дарга


Ө.ЭНХТҮВШИН