A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 262

Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зохих журмын дагуу байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР