A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЛАБОРАТОРИЙН ХАРЬЯАЛЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2001 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 113

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь Хөрс, агрохимийн шинжилгээний улсын төв лабораторийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлж, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх үүрэг бүхий Хөрс, ургамал, экологийн шинжилгээний бааз лаборатори болгон ажиллуулахаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД