A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 170

Баруун болон говийн бүсийн аймгуудад зуншлага оройтож гантай буюу гандуу байсан,зарим аймагт намрын дунд сард ихээхэн цас орсон, ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өвөл, хавар цагийн байдал хүндрэлтэй байх төлөвтэй байгаа зэргийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зуншлага оройтож, гантай буюу гандуу байсан говийн болон баруун бүсийн зарим аймгийн мал сүргийг байгалийн эрсдэл, гамшгаас хамгаалах зорилгоор Дундговь, Говьсүмбэр, Завхан, Баянхонгор аймаг дахь улсын нөөцийг 3400 тонн өвс, 240 тонн тэжээлээр нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд даалгасугай..

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан цэгүүдээс авч хэрэглэ-сэн өвс,тэжээлийн үнийг 2000 оны 9 дүгээр сард багтаан Улсын нөө-цийн газартай тооцоо хийж дуусгахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт,эдгээр өвс,тэжээлийг борлуулснаас орсон орлогыг цаашид малын тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглах арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэнд тус тус даалгасугай...

З.Дээр дурдсан цэгүүдэд нэмж нөөцлөх өвс,тэжээлийн үнэ, зардал,түүнчлэн цагийн байдалтай газар дээр нь танилцах,шуурхай удирдлагаар хангах,зохицуулах Улсын байнгын онцгой комиссын ажлын хэсгийн онгоцны зардалд зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөөс 300,0 (гурван зуун) сая төгрөг гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй..

4.Тогтоолын хэрэгжилт болон орон нутаг дахь мал өвөлжилтийн явцын тухай 1999 оны 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН