A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛ АЖ АХУЙН ШИЛДЭГ БИЗНЕСМЕНҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 96

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн талаар дэвшүүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мал аж ахуйн шилдэг бизнесменүүдийн Улсын анхдугаар чуулга уулзалтыг 1998 оны 10 дугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотод зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй..

2.Чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажлыг төвөлөгөөтэйгээр сайтар хангах, шаардагдах зардлын тооцоог нарийвчлан гаргаж батлуулж ажиллахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Н.Алтанхуягт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Н.АЛТАНХУЯГ