Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА (УҮГ)-НЫ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА (УҮГ)-НЫ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ БИЙ БОЛГОХ ТУХАЙ


1998 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 6



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мал эмнэлэг, үржлийн албадыг бэхжүүлэх, малын эм бэлдмэлийг малчдад хүргэх сүлжээ бий болгох талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Сум, дүүрэгт шинээр байгуулагдах мал эмнэлэг, үржлийн алба (УҮГ)-ны эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг 165,6 сая төгрөгөөр баталсугай.


2.Сангийн сайд П.Цагаан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу нарт даалгах нь:


а/эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг Европын холбооны тусламжаар байгуулагдсан “Малын эмийн эргэлтийн сан”-гийн эм бэлдмэл, Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн ивомикийн нөөцөөс тус тус бүрдүүлсүгэй;


б/”Малын эмийн эргэлтийн сан бүрдүүлж, зарцуулах журам”-ыг 1998 оны 1 дүгээр сард багтаан баталж мөрдүүлсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ


Сангийн сайд П.ЦАГААН