A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Улсын байнгын онцгой комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Малчдын хэрэгцээнд зориулан Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий аймаг болон төрийн өмчийн цөм сүргийн мал үржүүлж байгаа аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарийг 1 дүгээр хавсралт ёсоор, 2003 оны П улиралд багтаан эргэн төлөгдөх нөхцөлөөр улсын нөөцөөс гаргах малын эм, бэлдмэлийн хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Өвөлжилтийн байдал хүндэрсэн аймаг, цөм сүргийн мал үржүүлж байгаа аж ахуйн нэгжид улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг тухайн аймаг дахь улсын нөөцийн цэг, салбараас сумдад хүргэх тээврийн зардал 45.1 (дөчин таван сая нэг зуун мянга) сая төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуйн сангийн тусгай зориулалтын эх үүсвэрээс зохицуулан гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ