Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 111



Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зориулалтаар орон нутгийн цагдаагийн тасаг, хэсэг, хэсгийн төлөөлөгчийн албан хэрэгцээнд автомашин 4, мотоцикл 70, хэт богино долгионы радио холбооны төхөөрөмж 210 ширхгийг худалдан авахад шаардагдах 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгийг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.


2. Хөрөнгийг оновчтой хуваарилан ашиглалтад хяналт тавьж ажиллан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, үр дүнтэй зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР