A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 297

Улаанбаатар хот

МАЛ,АМЬТАН НЭВТРҮҮЛЭХ БООМТЫН ТУХАЙ

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар улсын хилийн дараахь боомтуудаар мал, амьтан нэвтрүүлэх болон үржлийн мал импортлохыг зөвшөөрсүгэй:

1. Өмнөговь аймгийн Шивээхүрэн;

2. Өмнөговь аймгийн Гашуунсухайт;

3. Булган аймгийн Бага-Илэнх;

4. Сүхбаатар аймгийн Бичигт;

5. Ховд аймгийн Булган;

6. Говь-Алтай аймгийн Бургастай;

7. Баян-Өлгий аймгийн Даян.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ