Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТОВЫГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ТОВЫГ ТОГТООХ ТУХАЙ


1999 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 140



Статистикийн тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: Улсын мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 15-22-ны өдөр багтаан явуулж, өмчийн бүх хэлбэрийн мал, тэжээвэр амьтдыг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр нэг зэрэг тоолж байхаар тогтоосугай.  


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ