A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар, Дорнод аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан эдгээр аймагт 1176 литр формалин, Сүхбаатар аймагт ариутгал, халдваргүйтгэл хийх зориулалт бүхий "ДУК" автомашин нэг ширхгийг улсын нөөцөөс олгож, 2010 онд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардал болон улсын нөөцөөс олгох автомашин, формалиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах 140.0 (нэг зуун дөчин) сая төгрөгийг хавсралтад заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас гаргаж Онцгой байдлын ерөнхий газарт олгохыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ