A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

МАЛ,АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15.1.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорнод, Сүхбаатар аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин хурдацтай тархаж байгаатай холбогдуулан халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд зориулан Дорнод аймагт 100.0 (нэг зуун) сая төгрөг, Сүхбаатар аймагт 150.0 (нэг зуун тавин) сая төгрөг олгоход болон улсын нөөцөөс гаргах хавсралтад заасан автомашиныг нөхөн бүрдүүлэхэд 97.0 (ерэн долоон) сая төгрөг буюу нийт 347.0 (гурван зуун дөчин долоон) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

2. Улсын нөөцөөс олгосон автомашиныг 2010 оны IY улиралд багтаан нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ