Хэвлэх DOC Татаж авах
НАЦАГИЙН БАГАБАНДИЙН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НАЦАГИЙН БАГАБАНДИЙН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр .


Улаанбаатар хот


Дугаар 132



Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Улсын Их Хурлын 2004 оны 35 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандид 2005 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинг олгож байхыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай


2. Н.Багабандийг төрийн ёслолын арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтны /Засгийн газрын гишүүний/ зэрэг зиндаагаар оролцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод үүрэг болгосугай.


3. Н.Багабанди болон түүний гэр бүлийг Улсын клиникийн нэгдсэн П эмнэлгийн үйлчилгээгээр хангаж байхыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид даалгасугай.


4. Н.Багабандийг 2005 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч, орон тооны жолооч бүхий суудлын автомашин болон холбоогоор үйлчилж, тэдгээрийн зардлыг төсвөөс гаргаж байхыг Тагнуулын ерөнхий газар /Б.БИЛЭГТ/-т даалгасугай.


5. Н.Багабандид зориулж барих хувийн орон сууцны байшингийн зураг, төслийг хийх, түүнийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгасны дагуу санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.


6. Уг байшинг барих ажлыг хариуцан зохион байгуулахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Ж.Бадраад үүрэг болгосугай.


7. Төрийн ордонд ажил-уулзалтын байр гаргаж өгөх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай.


8. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай.


Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ