A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 130

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийг эдийн засгийн хувьд бэхжүүлж, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор Үндэсний хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох яам, газартай хамтран боловсруулсан "Налайх" хөтөлбөрийг дэмжиж, түүнд тусгагдсан арга хэмжээг жил жилийн төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган ээлж дараатайгаар хэрэгжүүлэхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д даалгасугай.

2.Налайх дүүргийн цэвэрлэх байгууламжийн урьд хийгдсэн ажлын тооцоог хийх арга хэлбэрийг тодорхойлж, Оросын талд зохих журмаар тавьж шийдвэрлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д, уг цэвэрлэх байгууламжийг 1996 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн төсөлд тусгаж бариулах арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН),Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН)-т даалгасугай.

З.Налайх дүүрэгт байгуулахаар боловсруулсан шилний "Цахиур"; нүүрсний уурхайн "Налуу", "Цайдам"; оёдлын "Бүтээлч", "Мөрөн", "Гүнж"; хүнс, хөдөө аж ахуйн "Андын дэм", "Цавдан нуур", "Хот айл", "Хулан"; үйлдвэрлэл, үйлчилгээний "Баялаг Налайх", "Улаан тоосго", "Шахмал түлш", "Дээврийн хавтанцар" зэрэг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд хандивлагч орнуудаас үзүүлж буй зээл тусламжийн хөрөнгөөс зохих хэмжээгээр хуваарилж дэмжлэг үзүүлэхийг Ннийслэлийн Засаг дарга Ц.Баасанжав, Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалхан, Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан нарт даалгасугай.

4.Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоо бүхий аж ахуйн нэгжүүдийг тус дүүргийн төсөвтэй шууд харьцдаг болгох арга хэмжээг 1996 оноос эхлэн хэрэгжүүлэхийг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ), нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д даалгасугай.

5.Налайх дүүргийн нүүрсний уурхайн уул, геологийн хүндрэлийг арилгаж аюулгүй технологи хэрэглэн ашиглахад гүний уурхайн туршлага бүхий өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг хэрэгжүүлэх, ажилгүй болсон зарим уурхайчдад өрхийн аж ахуй хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэргэжлийн ажиллах хүч дутагдалтай уурхайд шилжин ажиллах саналтай уурхайчдад зохих журмын дагуу туслалцаа үзүүлэх, хуучин уурхайн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд шалгалт хийлгэн шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам (Б.ЖИГЖИД), Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН