Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 92



Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай.


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР