A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ САРЫН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

1996 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 80

"Нийгмийн даатгалын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1996 оны 10 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. /Энэ хэсгийг Засгийн газрын 1998 оны 92-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай.

3.1995 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд даатгуулагчийн шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнээс дээгүүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг энэ тогтоолоор тогтоосон дээд хэмжээнээс хамааруулан шинэчлэн тогтоож, тэдэнд энэхүү дээд хэмжээнээс илүү гарсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлсөн шимтгэлийг буцаан олгох арга хэмжээ авахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ