A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 218

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргыг оруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА