Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 218



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


“Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Улсын мэргэжлийн хяналтын газрын даргыг оруулсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА