A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 65

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран нэгдүгээр зүйлийн 4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн удирдлагыг Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 1, Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд засаг захиргааны хэлтсийн дарга 1 байхаар тогтоосугай.

2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсан хэлтэс, тасагтай байхаар тогтоосугай:

а)засаг захиргааны хэлтэс /аж ахуйн тасагтай/

б)эдийн засаг, нийгмийн бодлогын хэлтэс /залуучуудын тасаг/;

в)хянан байцаах хэлтэс;

г)санхүүгийн хэлтэс /хяналт шалгалтын тасагтай/;

е)цэрэг, иргэний хамгаалалтын хэлтэс;

3.Нийслэлийн Засаг даргын дэргэд дор дурдсан газар байхаар тогтоосугай:

б)барилга, хот тохижилтын газар;

в)хүнс, хөдөө аж ахуйн газар;

г)боловсролын газар;

д)эрүүл мэндийн газар;

е)биеийн тамир, спортын хороо;

ж)байгаль орчны хяналтын газар;

з)өмчийн газар;

и)соёлын хэлтэс;

к/татварын газар.

4.Нийслэлийн Хан-уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүргийн удирдлагыг Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 1, Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд засаг захиргааны хэлтсийн дарга 1 байхаар тогтоож дор дурдсан хэлтэс, тасагтайгаар ажилуулсугай.

а)засаг захиргааны хэлтэс /аж ахуйн тасагтай/;

б)үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс;

в)эдийн засаг, нийгмийн хэлтэс;

г)санхүүгийн хэлтэс;

е)статистикийн тасаг /Налайх, Багануур дүүрэгт/.

5.Нийслэлийн Багахангай дүүрэг нь Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргатай, санхүүгийн тасаг, бусад ажилтнуудтай байхаар тогтоосугай. /Дээрхи 1-5 дахь заалтыг Засгийн газрын 1993 оны 194-р тогтоолоор хүчингүй болгосон/

6.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 71, /энэ хэсгийг Засгийн газрын 1996 оны 263-р тогтоолоор хүчингүй болгосон/ Засаг даргын дэргэдэх газруудынхыг 135, дүүргийн Засаг даргын Тамгын газрынхыг 482 хүнээс /үйлчилгээний орлогоос цалинждаг болон нормативаар ажиллах орон тоо орохгүй/ тус тус хэтрүүлэхгүй байхаар тогтоосугай.

7.Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тухайн шатны хуралд үйлчилж байхаар тогтоосугай. /Энэ заалтыг Засгийн газрын 1996 оны 263-р тогтоолоор хүчингүй болгосон/

8.Хорооны Засаг даргын ажлын албыг Засаг даргаас гадна зохион байгуулагчтай байхаар зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад зөвшөөрсүгэй.

9.Монгол Улсын Засгийн газраас тогтоож байгаа бүтэц, орон тооны хязгаарыг үндэслэн Тамгын газрынхаа бүтэц,орон тоонд өөрчлөлт оруулах зохион байгуулаллтын арга хэмжээг 1993 оны 5 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

10.Орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст анхааралтай хандаж холбогдох тогтоол шийдвэрийн дагуу тэтгэмж олгох, ажлын байраар хангахад бодитой туслалцаа үзүүлэхийг нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг тогтоох тухай" Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолын 12 дугаар зүйлээс бусад зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч Л.ЭНЭБИШ

/Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./