


1992 оны 12 дугаар сарын 1-ний өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
/Энэ зүйлд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Хэвлэх2 дугаар зүйл.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль тогтоомж
Хэвлэх
3 дугаар зүйл.Албан татвар төлөгч
/Энэ зүйлд 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Хэвлэх4 дүгээр зүйл.Албан татвар ногдох автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл
1/бүх төрлийн ачааны автомашин;
2/автобус;
3/суудлын автомашин;
4/мотоцикл;
5/үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6/трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл;
7/авто чиргүүл.
/Энэ заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/
Хэвлэх5 дугаар зүйл.Албан татварын хэмжээ
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл | Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/ | ||
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд | Бусад сумд | ||
1 | 2 дугуйтай мотоцикл | 2 000-3 000 | 1 800-2 700 |
2 | 3 дугуйтай мотоцикл | 3 000-4 500 | 2 800-4 200 |
3 | Суудлын автомашин: а/ 2001 см3 хүртэл б/ 2001-3001 см3 хүртэл в/ 3001 см3 болон түүнээс дээш | /Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ 16-24 18-27 22-33 | 14-21 16-24 20-30 |
4 | Микроавтобус /15 хүртэл суудалтай/ | 35 000-52 500 | 28 000-42 000 |
5 | Автобус | 52 000-78 000 | 40 000-60 000 |
6 | Ачааны автомашин: 1/ 1 хүртэл тн-ын даацтай 2/ 1-2 тн-ын даацтай 3/ 2-3 тн-ын даацтай 4/ 3-5 тн-ын даацтай 5/ 5-8 тн-ын даацтай 6/ 8-10 тн-ын даацтай 7/ 10-20 тн-ын даацтай 8/ 20-30 тн-ын даацтай 9/ 30-40 тн-ын даацтай 10/ 40-50 тн-ын даацтай 11/ 50-60 тн-ын даацтай 12/ 60-70 тн-ын даацтай 13/ 70-80 тн-ын даацтай 14/ 80-90 тн-ын даацтай 15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай | 25 000-37 500 35 000-52 500 45 000-67 500 55 000-82 500 80 000-120 000 90 000-135 000 100 000-150 000 140 000-210 000 180 000-270 000 220 000-330 000 280 000-420 000 320 000-480 000 360 000-540 000 400 000-600 000 440 000-660 000 480 000-720 000 | 20 000-30 000 28 000-42 000 36 000-54 000 44 000-66 000 64 000-96 000 72 000-108 000 80 000-120 000 120 000-180 000 160 000-240 000 200 000-300 000 240 000-360 000 280 000-420 000 320 000-480 000 380 000-570 000 420 000-630 000 440 000-660 000 |
7 | Тусгай зориулалтын автомашин | 16 000-24 000 | 15 000-22 500 |
8 | Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл | 14 000-21 000 | 11 200-16 800 |
9 | Бага оврын трактор | 7 000-10 500 | 5 600-8 400 |
10 | Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ | 5 500-8 250 | 5 500-8 250 |
/Энэ хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтыг 1997 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчилсөн, 10 дахь заалтыг 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Энэ зүйлийн 8 дахь хэсгийн трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн, гинжит трактор хамаарахгүй.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.
/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэвлэх6 дугаар зүйл.Албан татвар ногдуулах
1.Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.
2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болно.
Хэвлэх7 дугаар зүйл.Албан татвар төлөх хугацаа
1.Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
/Энэ хэсэгт 1998 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2000 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хууль, 2003 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
3.Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.
Хэвлэх8 дугаар зүйл.Албан татварын талаар замын хөдөлгөөн зохицуулах байгууллагын үйл ажиллагаа
1.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигчийн тухайн нутаг дэвсгэрийн татварын албатай албан татварын тооцоо хийсэн тухай тодорхойлолтыг үндэслэн шилжилт хөдөлгөөнийг бүртгэнэ.
Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний мэдээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам гаргаж өгнө.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2.Замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах ажилд туслалцаа үзүүлнэ. Татварын алба, замын хөдөлгөөн зохицуулах байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг, татварын хяналт шалгалтын ажлыг хамтатган зохион байгуулна.
3.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь албан татвар төлсөн тухай тэмдэглэлтэй байна.
/Энэ хэсгийг 1997 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
Хэвлэх9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Хэвлэх
