Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН СТРАТЕГИЙН БАРИМТ БИЧГИЙН ТУХАЙ


2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 239



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн шинэ харилцаанд нийцсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг бий болгох талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


“Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичиг”-ийг сайшааж, уг баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг 2004-2005 онд багтаан зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР