Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ


1996 оны 10 сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 263



Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийслэлийн удирдлагыг Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 1 байхаар тогтоосугай.


2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг доорхи байдлаар тогтоосугай:


а/Төрийн захиргааны удирдлагын хэлтэс;


б/Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;


в/Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс;


г/Нийгмийн бодлогын хэлтэс.


д/гадаад харилцааны хэлтэс.


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга байна. /Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


3.Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дор дурдсан нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийг ажиллуулахаар тогтоосугай:


а/Цагдаагийн газар;


б/Татварын хэлтэс;


в/Нийгмийн даатгалын алба;


г/Гаалийн газар;


д/Боловсролын газар;


е/Эрүүл мэндийн газар;


ж/Нийтлэг үйлчилгээний газар;


з/Санхүүгийн хяналт шалгалтын алба;


и/Байгаль орчны хяналтын газар;


н/Өмчийн газар;


о/Залуучууд, спортын хэлтэс;


ө/Соёлын хэлтэс;


п/Стастикийн мэдээлэл, судалгааны алба;


с/ Цэрэг-иргэний хамгаалалтын штаб.


с /Газрын харилцаа, хот байгуулалтын газар /Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


4.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 65 /үйлчилгээний орлогоос цалинждаг болон нормативаар ажиллах орон тоо орохгүй/ байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1998 оны 207 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./


5.Энэ тогтоолын дагуу нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарын талаар санал боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр тогтоох арга хэмжээг энэ оны 11 дүгээр сард багтаан авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай. /Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


6.Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тухайн шатны Хуралд үйлчилж байхаар тогтоосугай.


7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5 болон 6 заалтын зарим хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5 дугаар зүйл болон 6 дугаар зүйлийн "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 71,..." гэсэн хэсэг болон 7 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА


/1997 оны 108, 246, 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 206 дугаар тогтоол, 2000 оны 5 дугаар сарын 17-ны 71 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав./