Хэвлэх DOC Татаж авах
НИЙТИЙН АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХУВЬЧЛАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТИЙН АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХУВЬЧЛАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


1999 оны 10 дугаар сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 159



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.“Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарыг хувьчлах хөтөлбөр”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай .


3.“Журам, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох журам”-ын хавсралт “Аж ахуй нэгжээс зөвшөөрөлтэйгээр эрхлэн гүйцэтгэж болох үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт”-д дор дурдсан заалтыг нэмсүгэй:


“37.Нийтийн аж ахуй Дэд бүтцийн


үйлчилгээ эрхлэх хөгжлийн яам”. /Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоолоор 3 дахь зүйлийг хүчингүйд тооцсон/


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ