Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГУУДЫН 1998 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГУУДЫН 1998 ОНЫ ОРЛОГО, ЗАРЛАГЫН ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ


1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 260



Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Нийгмийн даатгалын сан тус бүрийн 1998 оны орлого, зарлагын төсвийг хавсралт ёсоор баталсугай.


2.Нийгмийн даатгалын сангуудын 1998 оны орлого, зарлагын төсвийг аймаг, нийслэл тус бүрээр хуваарилан баталж мөрдүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.


3.Нийгмийн даатгалын сангуудын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад тавих хяналтыг хүчтэй болгож шимтгэлийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ


Сангийн сайд П.ЦАГААН