A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН САЛБАРЫН 2004 ОНД ХУВЬЧЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 7 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 164

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4, 33 дугаар зүйлийн З дахь хэсэг, Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн 1.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Нийгмийн салбарын 2004 онд хувьчлах байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Нийгмийн салбарын 2004 онд худалдах төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан нийгмийн салбарын байгууллагын хувьчлалыг холбогдох хууль тогтоомж болон "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Төрийн өмчийн хороо (Г.ЦЭНДСУГАР)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД