Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1997 оны 2 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 59



Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 9-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Нийгмийн халамжийн асуудлыг улсын хэмжээнд эрхлэх "Улсын нийгмийн халамжийн газар"-ыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяанд байгуулж ажиллуулсугай. /2000 оны 139 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2.Улсын нийгмийн халамжийн газрын дүрмийг батлах, удирдлагыг томилох, тус газрын бүтэц, орон тоо, төсвийг Сангийн сайдтай зөвшилцөн батлах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.


З.Батлагдсан орон тоо, төсөвт нь багтааж нийгмийн халамж, ядуурлыг бууруулах асуудал эрхэлсэн нэгжийг Засаг даргын Тамгын газрын бүтцэд харьяалуулж, үйл ажиллагааг нь удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.


4.Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор орон нутгийн асрамжийн газруудыг бүсчлэн зохион байгуулж, тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлэх, асруулагчдын нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


5.Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн эхний гурван жилийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт өгсний үндсэн дээр уг хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.


6."Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг энэ тогтоолын 2 дугаар хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН


ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ