A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ

2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 15

Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2006 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг 32.3 хувиар нэмэгдүүлэн 20480 төгрөгөөр тогтоож 2006 оны 2 дугаар сарын 1-нээс тооцон олгох арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.

2. Тэтгэврийн нэмэгдэлд шаардагдах 2472.0 (хоёр мянга дөрвөн зуун далан хоёр) сая төгрөгийг 2006 оны төсвийн санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД