Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 303



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж, ашиглуулах талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулсан гэрээг Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагын дагуу шинэчлэн байгуулахыг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт даалгасугай.


2. Автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөрийг нь буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай данс нээх зөвшөөрөл олгохыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.


3. Гэрээний үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөлд автобус шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт даалгасугай.


4. Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан санд хуримтлуулсан хөрөнгөөс жил бүр нийтийн зорчигч тээврийн паркийг шинэчлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай. 


           Монгол Улсын Ерөнхий сайд                                       С.БАТБОЛД 


         Зам,тээвэр,барилга,хот 


            байгуулалтын сайд                                                      Х.БАТТУЛГА