Хэвлэх DOC Татаж авах
НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НАРНЫ ЦАХИЛГААН ҮҮСГҮҮРИЙН ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ ТУХАЙ


2007 оны 5 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 116



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Япон Улс болон БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр малчдад зээлээр нийлүүлсэн нарны цахилгаан үүсгүүрийн хавсралтад дурдсан барагдуулаагүй байгаа төлбөрийг 2007 оны П улиралд багтаан улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд   Сангийн сайд   Түлш, эрчим хүчний сайд
М.ЭНХБОЛД   Н.БАЯРТСАЙХАН   Б.ЭРДЭНЭБАТ