A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ


2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 182



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 33 дугаар зүйл, ”Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:


1. “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэл”-ийг хавсралтын ёсоор баталсугай.


2. Дээрх чиглэлд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж дүнг Засгийн газарт жил бүр танилцуулж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 4 дүгээр сарын 12–ны өдрийн 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                           С.БАЯР


Барилга, хот байгуулалтын сайд                                                                     Ц.ЦОЛМОН