Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ГЭЖ ҮЗЭЖ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 6 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ГЭЖ ҮЗЭЖ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

Нэгдүгээр зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 13 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 2,3,4, дэх хэсэгт заасныг үндэслэн Нацагийн Багабандийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсүгэй.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Л.ЭНЭБИШ