Хэвлэх DOC Татаж авах
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ААНБ-ын дотоод хяналт  шалгалт)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ААНБ-ын дотоод хяналт  шалгалт)


2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 311



Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2, 8.2.1-д заасны дагуу харьяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн аппаратад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг батлан мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтнуудыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Р.Содхүү)-т, сургалтыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод тус тус даалгасугай.


4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан “Нийтлэг журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 228 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 


            Монгол Улсын Ерөнхий сайд                                                  С.БАТБОЛД 


           Монгол Улсын Шадар сайд                                                     М.ЭНХБОЛД