A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1998 оны З дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 34

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 40 жилийн ойг 1999 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улс даяар тэмдэглэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбууд зөвшөөрсүгэй.

2.Энэхүү ойг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, "Ногоон хувьсгал" Засгийн газрын үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ