A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Гэгээрлийн яам, Батлан хамгаалах яам, Дайнд оролцогсдын Монголын хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дэлхийн П дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 55 жилийн ойг 2000 оны 9 дүгээр сард ёслон тэмдэглэсүгэй.

2.Дэлхийн П дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:

Дарга -Батлан хамгаалахын сайд
Гишүүд: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Цагдаагийн ерөнхий газрын дарга;
-Үндэсний радио, телевизийн дарга;
-Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга (өөртэй нь зөвшилцсөний дагуу).
Нарийн бичгийн дарга -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

З.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, зардлын төсвийг гарган 2000 оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг комиссын дарга бөгөөд Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН