Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ


2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 102



Гэгээрлийн яам, Батлан хамгаалах яам, Дайнд оролцогсдын Монголын хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Дэлхийн П дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 55 жилийн ойг 2000 оны 9 дүгээр сард ёслон тэмдэглэсүгэй.


2.Дэлхийн П дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:


Дарга   -Батлан хамгаалахын сайд
Гишүүд: -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч;  
  -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;  
  -Гадаад  харилцааны   яамны   Төрийн нарийн  бичгийн дарга;  
  -Цагдаагийн  ерөнхий  газрын  дарга;  
  -Үндэсний радио, телевизийн дарга;  
  -Дайнд оролцогсдын Монголын  хорооны дарга  (өөртэй нь зөвшилцсөний дагуу).  
Нарийн бичгийн дарга -Засгийн  газрын Хэрэг эрхлэх газрын дарга  
З.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, зардлын төсвийг гарган 2000 оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг комиссын дарга бөгөөд Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН