A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 179

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Усны аж ахуйг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Усны аж ахуйг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг 1998 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй.

2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр зохион байгуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Алтанхуяг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ