A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. /Энэ зүйлийг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

2 дугаар зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан өдөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бүртгэлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэлийн асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр гэр бүлийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхээ эдэлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ:

Хэвлэх

1/ нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт;

2//Энэ заалтыг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2/ энэ зүйлийн 1 дэх заалтад зааснаас бусад иргэд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт.

/Энэ заалтыг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.

Хэвлэх

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

5 дугаар зүйл. Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 25 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно.

Хэвлэх

/Энэ зүйлд 2018 оны 4 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР