Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ


2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 20



Монгол Улсын иргэн сансарт ниссэн, сансрын хамтарсан нислэгийн 20 жилийн ойг тэмдэглэх тухай Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Сансрын хамтарсан нислэгийн 20 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.


2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, гүйцэтгэсэн арга хэмжээний дүн тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг комиссын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.


З. Ойг тэмдэглэх арга хэмжээнд шаардагдах 16,5 (арван зургаан сая таван зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН